Мисс Монголиа Холбоо нь Монгол орны гоо сайхан, үнэт зүйлийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинаа сурталчилан, охид бүсгүйчүүдийн нийгмийн идэвхи оролцоо, боловсролыг дээшлүүлэх эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Тэд энэ жил 11 дэхь удаагаа миссийн тэмцээнээ зохион байгуулж байгаа юм.
"Miss Mongolia" тэмцээний ялагч олон улсын томоохон нэр хүндтэй тэмцээн болох "Miss International" тэмцээнд Монгол бүсгүйчүүдээ төлөөлөн оролцож эх орныхоо төдийгүй өөрийн эрхэм хүндтэй нэр алдраа дэлхийд дуурсгах боломжтой.
“Miss Mongolia 2014” тэмцээнд хот, хөдөөгийн 70 гаруй оролцогчоос тунаж үлдсэн бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, энх тайвны элч болж эх орныхоо болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өрсөлдөн оны шилдэг болохын төлөө, олон улсын миссийн тэмцээний жишгээр Мисс Фото, Мисс Спорт, Мисс Авъяас, Мисс Модель, Мисс Бикини, Мисс Гүүдвил (оюунлаг, ухаалаг, тусч) гэсэн төрлөөр тус тус өрсөлдсөн бөгөөд одоо "Miss Mongolia 2014" наадмын сүүлчийн шалгаруулалт болох үндэсний ялагчийг тодруулах финалын шоу Тусгаар тогтнолын ордонд 10 сарын 4-ний 14:00 цагаас зохион байгуулагдах аж.