m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.02 07:57
714
Бамбайн хордлого яаж илрэх вэ?

Бамбайн хордлоготой хүн хэт их цочромтгой болохоос гадна турж эцнэ, амархан уйлдаг болно. Нойр хямарна. Ядарна. Хөлөрнө. Гар салганаж, бие чичирч зүрх дэлсэхээс гадна зарим үед халуурч мэднэ. Сайн ажиглавал бамбай булчирхай томорсон байна. Хордлого гүнзгийрч өвчин газар авсан тохиолдолд хоёр нүд бүлтэрч харагдана. Нүдний алимны хөдөлгөөн муудна. Өөрөөр хэлбэл нүдээ аних үед зовхи дэндүү ч удаан хөдөлнө. Зовхи ерөнхийдөө хавагнасан байна. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Үүнээс гадна нүд хатгуулж өвдөнө. Гэрэлд гялбан харж чадахгүй. Нулимс гоожно. Толгой өвдөнө. Яваандаа хараа муудна. Зүрх судасны эрхтэн системийн талаас гүрээний судас цохих ба судасны лугшилт олширч хэм алдагдана. Их бага даралтын зөрүү ихсэнэ. Гэдсээр өвдөнө. Заримдаа гүйлгэнэ. Элэгний үйл ажиллагаа алдагдана. Булчингууд суларна. Нүүр сэвхтэж, арьс борлоно. Гараа урагш сунган нүдээ аньж зогсох юм бол тэнцвэрээ алдан гуйвна. Зарим хүний өвдөг, тавхайн арьс нь зузаарсан харагддаг. Бамбайн хордлоготой эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөг алдагдах явдал бий. Эрэгтэй хүний тухайд хордлогын улмаас бэлгийн сулрал үүсэх тохиолдол цөөнгүй ажиглагддаг. Эдгээр шинж тэмдэг хүн болгонд ижилхэн илрэхгүй. Өвчнийхөө хүнд хөнгөнөөс шалтгаална. Зарим хүнд зөвхөн зүрх дэлсэх, хэт их мэдрэмтгий болох төдий цөөхөн шинж илэрч байхад зарим хүнд өвчин хүнд явагдаж дээрх шинж тэмдгүүдийн ихэнх нь илэрдэг байна. Эмчилгээг нарийн мэргэжлийн эмчийн хяналтан дор 1-1,5 % жил үргэлжлүүлэн хийнэ. Шинжилгээгээр онош нь нэгэнт батлагдсан бол бамбай булчирхайн үйл ажиллагааг зогсоох үйлчилгээтэй мерказолилын төрлийн эмийн бодисыг хэрэглэх шаардлагатай бөгөөд өөр бусад шинж тэмдгийн чанартай эм хэрэглээд төгс үр дүнд хүрч чадахгүй.