m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.03 12:44
56
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцана

Монгол Улсын Хууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилгаа төсөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын төв, Монгол дахь Америкийн танхим, Монголын Бизнесийн зөвлөл хамтран Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар төр, хувийн хэвшлийн харилцан яриа зохион байгуулах гэж байна.

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар ярилцана.

Тус арга хэмжээний үеэр эрх зүйн зөвлөхүүд уг хуулийн төслийн бүлэг тус бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, Монгол улсын арбитрын шинэчлэлийн эрх зүйн хүрээг тодорхойлох асуудлаар холбогдох талуудын хооронд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм.