m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.06 08:03
1248
Бүсгүй танд ямар чулуу ээлтэй вэ

I сард төрөгсөд: 
Анар, Цэнхэр мана. Энэ чулуунууд таныг цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлгаж, хар муу санаа, урвалтаас хамгаална.

II сард төрөгсөд: Нил эрдэнэ. Хэт согтохоос хамгаалж, адтай дурлал авчирна. Сэтгэл санааг тань ч тайван байлгаж чадна.

III сард төрөгсөд: 
Усан биндэрьяа. Усны аюулаас эзнээ хамгаална. Залуу гэр бүлд нэн ээлтэй.

IY сард төрөгсөд: 
Очир алмаз. Хорон санаа, хар хэл ам, муу хүнээс хамгаална. Аз жаргал даллагч тань болно.

V сард төрөгсөд: 
Маргад. Эрүүл энх, урт нас бэлгэддэг. Бэрх үед ч сэтгэлд тань итгэл найдвар төрүүлэх чадалтай.

YI сард төрөгсөд: 
Хувилгаан чулуу, саранчулуу. Халдварт өвчнөөс сэргийлнэ, цус цэвэршүүлнэ, муу зүүднээс хамгаална, цөсний үйл ажиллагааг сайжруулна.

VII сард төрөгсөд: 
Бадмаараг. Хатан зоригийн бэлгэдэл. Хуурамч найз нөхөд, хараалаас хамгаална.

YIII сард төрөгсөд: 
Хризолит – Мана. Оюун ухаан хөгжүүлнэ. Холын аяныг ивээнэ. Эд юмсыг тань аюул, хулгай, дээрмээс хамгаална.

IX сард төрөгсөд: 
Индранил, биндэръяа. Бясалгалын чулуу гэдэг. Ой ухаан батжуулна. Бас арьсны өвчинг анагаах увидастай.

X сард төрөгсөд: 
Гэрэлтчимэд, галтмар. Итгэл найдварын чулуу. Солонгын долоон өнгө гаргана. Зvрхний євчин анагаан, мэдрэлийн системийг хамгаалж тайвшруулна.

XI сард төрөгсөд: 
Молор, муурын нvд, барын нvд. Баяр
баясгалангийн чулуу. Гун улаан нь нас уртасгаж, мэдрэлийн систем болон элгийг хамгаална.

XII сард төрєгсөд: 
Циркон. Оюу оюун ухаан, ой тогтоолт сайжруулна. Аян замд явахдаа зүүвэл нэн ээлтэй.