Сар хиртэлт гэдэг нь сар дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг.
Маргааш орой улаан сар гарна
Энэ жилийн энэ сарын наймны орой буюу маргааш тэргэл сартай өдөр сарны хиртэлт үзэгдэл болох бөгөөд судлаачдын мэдэгдэж буйгаар улаан сар гарахаараа онцлогтой юм. Номхон далайн болон Азийн орнуудаас сарны дүрс хамгийн тод харагдана. Улаан сар гарах нь ховор үзэгдэл бөгөөд 2014-2015 онд ойрхон тохиож буй юм. Түүхэнд "Улаан сар" гарах нь мөн адил ховор үзэгдэл бөгөөд улс орон бүрт шашин шүтлэгээс хамаараад өөр өөрөөр хүлээн авдаг. Ёвропын орнууд улаан сар гарах нь муу ёрыг бэлэгддэг гэж үздэг бол еврэйчүүд улаан сарыг бэлэгшээдэг байна.
Харин Азийн орнууд улаан сар гарах нь байгаль дэлхий ээж буюу тэдний нэрлэдэг бурханы өгч буй сануулга хэмээн үздэг. Улаан сар Номхон далай, Авсрали, Хойд Америк болон Азийн орнуудаас сарны дүрс хамгийн тод харагдах юм байна.