Монгол шуудангийн анхны марк үүссэний 90 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Монгол Маркийн музейг Төв шуудангийн байранд нээсэн юм.
Монгол шуудангийн анхны марк болох Элдэв-Очир маркийг зохион бүтээсэн Бат-Очирын хүү
Ардын хувьсгал ялсны дараахан буюу 1923 онд анхны марк гаргах шийдвэр гарсан байна. Ардын Засгийн газрын 1923 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 44 дүгээр тогтоолын дагуу захидал дор хэрэглэх маркийн маяг долоог үйлдүүлжээ.
“Очир” буюу дотроо зөрүүлсэн Элдэв-Очиртой 1, 2, 5, 10, 20, 50 цент бан нэг долларын үнэтэй долоон янзын цуврал марк хэвлүүлснээр Монгол шуудангийн анхны марк 1924 онд нийтийн хэрэгцээнд гарчээ.