Аливаа улс орон тусгаар тогтнолоо зарламагц нэн тэргүүнд үндэсний мөнгөн тэмдэгт, иргэний үнэмлэх, шуудангийн марк гаргаж улсынхаа нэрийг баталгаажуулдан зарлан тунхагладаг гэдэг. Манай улсад шуудангийн марк гарган гүйлгээнд оруулсан цагаас хойш 90 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн үйл явдлыг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Монгол марк үүссэний 90 жилийн ойн хүрээнд Монгол шуудангийн түүхэн үйл явдлыг харуулсан марк, дугтуйг худалдаанд гаргаж, Монгол маркийн музейн нээлтийг хийсэн юм. Монгол маркийн музейн нь Төв шуудангийн төв салбарт байрлаж байгаа аж. Тус музейнд анхны маркаас өгсүүлэн 990 гаруй сэдвээр 4100 орчим бүх маркийг он дараалалын дагуу байрлуулснаас гадна торгон, алтан, алт мөнгөн фольгон болон холограмм маркуудыг дэлгэжээ.
Манай улсад шуудангийн марк гарган гүйлгээнд оруулсан цагаас хойш 90 жил өнгөрчээ.
Түүнчлэн энэ өдөр Монгол маркийн 90 жилд зориулсан анхны өдрийн дугтуй, марк, ил захидлыг худалдаанд гаргасан юм. Энэхүү түүхэн дугтуй, маркийг авах гэсэн иргэд ч оочирлон зогсож харагдав.
Тус музейнд анхны маркаас өгсүүлэн 990 гаруй сэдвээр 4100 орчим бүх маркийг он дараалалын дагуу байрлуулснаас гадна торгон, алтан, алт мөнгөн фольгон болон холограмм маркуудыг дэлгэжээ.
Ч.Энхбат: Монголтой холбоотой дэлхийн хэмжээний 40 гаруй марк байгаа
Нийтийн тээврийн газрын дарга, марк цуглуулагч Ч.Энхбат саяхан Дэлхийн маркийн үзэсгэлэнд оролцож, алтан медаль хүртжээ.
-Та ямар тэмцээнд оролцоод ирсэн юм бэ?
-2007 оноос дэлхийн болон Азийн үзэсгэлэнгүүдэд “Монголын шуудангийн түүх 1847-1937 он” сэдвээр оролцож байна. Өнгөрсөн наймдугаар сард БНСУ-ын Сөүл хотод Дэлхийн маркны үзэсгэлэнд 70 улсын гурван мянган үзэсгэлэн оролцсон. Энэ үзэсгэлэнд манай улсаас дөрвөн үзэсгэлэн оролцсоноос миний бие 3Б ангилал буюу Шуудангийн түүх гэдэг ангилаар оролцож, хоёрдах алтан медалиа авсан. Энэхүү алтан медалийн хувьд олимпийн тэмцээнд оролцоод түрүүлсэнтэй адил гэж ойлгож болно.
-Ер нь марк, дугтуй цуглуулахын давуу тал юу вэ?
-20 дугаар зуунд марк цуглуулахыг хообины хаан гэж нэрлэдэг байсан. Тэгэхээр бидний үед хүүхэд болгон марк, зоос цуглуулдаг байлаа. Монголын шуудангийн түүх 19 дүгээр зууны өртөө шуудангийн үе, 1870-онд үүссэн Оросын шуудангийн салбар, 20 дугаар зуунд Хятадын шуудан үүссэн байдаг. Саяхан би анхны маркаас дэлхийн II дайныг дуустал Монгол Улсын шуудангийн салбар хэрхэн хөгжиж байсныг харуулсан найман самбар бүхий үзэсгэлэнг гаргасан. Монголын шуудангийн түүхэнд харьяалагдах 300 гаруй дугтуй, дугтуйн дээр дарагдсан марк бий. Хамгийн ховор гэх юм бол дэлхийд алга болоод устгагдсан гэх Монголтой холбоотой дэлхийн хэмжээний 40 гаруй дугтуй надад бий.
3Б ангилал буюу Шуудангийн түүх гэдэг ангилаар оролцож, хоёрдах алтан медалиа авсан.