m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.09 02:01
380
“Асур” буюу тэнгэрийн их хүч

“Асур” хамтлаг нь 2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан.  Гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/ болон бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.

Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “АСУР” нэрийг сонгожээ.

Тэд хөгжмийн боловсролоо цаг ямагт дээшлүүлж, хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг аж. Мэргэжлийн хандлага, уран бүтээлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлөх, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой аж.

Тэр ч утгаар Асур хамтлаг нь энэ оны 9 сарын 6,7-ны өдрүүдэд "Negun studio", "Ariana Impression trainer"-н хамтран зохион байгуулсан  “Зөв зүг” хүмүүнлэгийн үйл ажиллагаан дээр анх удаа тайзан дээр гарч ая дуугаа өргөсөн юм.