m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.13 02:06
59
Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг нийтэд мэдээллээ

Сангийн яамнаас экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд танилцууллаа. Тухайлбал, ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол, 2010 оны 39 дүгээр тогтоол, өнгөрсөн оны 131 дүгээр тогтоол, энэ оны 89, 220 дугаар тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг нийтэд мэдээлж байгаа юм.

Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийг нийтэд мэдээллээ.

Нэг тонн цайр 2,293.74 ам.доллар, зэс 6,871.83 ам.доллар, хар тугалга 2,121.83, цагаан тугалга 21,115.23 ам.доллар, хөнгөн цагаан 1,992.13 ам.доллар, молибдени 26,506.82 ам.доллараар худалдаж байна. Харин нэг грамм алт 73,063.50 төгрөг, мөнгө 919.82 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.