m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.13 06:19
246
42-р цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо

Сүхбааатар дүүрэгт 42-р цэцэрлэгийн өргөтгөл өнөөдөр ашиглалтанд орлоо. Тус цэцэрлэг “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд баригдсан байна. Цэцэрлэг нийт 500 гаруй хүүхэд хүлээн авах чадалтай гэнэ. “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийн хүрээнд Улаанбаатар хотын найман дүүрэгт цэцэрлэг барьж, хөдөөгийн алслагдсан малчин өрхийн хүүхдүүдэд гэр цэцэрлэгийг иж бүрэн тавилга, тоног төхөөрөмж, тоглоом наадгайн хамт хүлээлгэн өгөх аж.