Автомашины алдарт “Henry Ford” компанийг үүсгэн байгуулагч Хенри Форд 1863 оны долдугаар сарын 30-нд АНУ-ын Мичиган мужид мэндэлжээ. Түүний аав Уильям Форд Ирландад төрсөн боловч Их Британи гаралтай, ээж Мэри Форд нь Бельги цагаач хүний хамгийн бага охин байсан аж. Хенри Форд эхээс тавуулаа аж. Тэрбээр Форд компанийн үүсгэн байгуулагч, дэлхийд танигдсан тэрбумтан байсан юм.
Түүнийг 15 настай байхад нь аав нь нэг цаг бэлэглэсэн байна. Харин Хенри Форд цагийг задалж, эргүүлж угсарсан юм. Үүнээс хойш хамаатан садан, найз нөхдөө ч умартан цаг засварчинг ажиглан хардаг болжээ.
20 настай байхдаа бүтэн сайн өдөр болгон зургаан километр алхаж, сүмд явдаг байжээ
Хенри Фордын аав, ээж хоёр
1876 онд түүний ээж нас барж тэрбээр ихээхэн шаналалд орсон бөгөөд энэ үед аав нь түүнийг фермерчин болгохыг хүсч байжээ. Гэвч тэр үүнийг эсэргүүцсэн байна. 1897 онд тэр гэрээсээ явж, Детройтод машины инженерээр ажилд орсон гэнэ.
1882 онд тэр Мичиганд буцаж очоод фермд ажилласан бөгөөд “Westinghouse” компанид уурын машины мэргэжилтнээр ажилд орж, хажуугаар нь Детройтод бизнесийн коллежийг нягтлан бодох бүртгэл мэргэжил дүүргэсэн байна.
1888 онд Хенри Форд Клара Ала Брайант хэмээх бүсгүйтэй гэрлэж, Эдсел Форд хэмээх хүүтэй болсон.
Хенри Форд захирал Томас Эдисоны хамт
1891 онд “Edison” электроник, гэрэлтүүлгийн компанид инженерээр ажилд орж, хоёр жилийн дараа ерөнхий инженер болсон байна. /Захирал нь Томас Эдисон/.
Хенри Форд эхнэрийнхээ хамт анхны машин "Ford Quadricycle" -ыг унаад явж байжээ
1986 онд Хенри Форд өөрийн “Ford Quadricycle” хэмээх машиныг зохион бүтээсэн байна. Тэрбээр уг оны зургадугаар сард анхныхаа туршилтыг хийжээ. Хенри энэ үед өөрийн хийсэн машиныг улам боловсронгуй болгохын тулд бүхий л оюун ухаанаа дайчилж байсан бөгөөд удалгүй компанийнх нь удирдах албан тушаалтнуудын хурал болсон байна. Энэ үеэр Хенри захирал Томас Эдисонд өөрийн машинаа танилцуулж, дэмжигдсэн бөгөөд 1898 онд хоёр дахь машинаа хийж дуусгажээ.
Хенри Фордын анхны машин
1899 оны наймдугаар сарын 5-нд Хенри Форд Уильям Мурфиг түшиглэн өөрийн “Detroit Automobile Company”-ыг үүсгэн байгуулжээ. Гэвч түүний машинууд өндөр өртгөтэйгээс гадна, зарим зүйл нь алдаа оноотой байснаар 1901 онд дампуурсан байна.
Гэвч 1901 оны аравдугаар сард Хенри Форд өөрийн найз Чайлд Уиллсийн тусламжтайгаар 26 морины хүчтэй машин хийж чаджээ.
1901 орны арваннэгдүгээр сарын 30-нд Хенри Форд Уильям Мурфи, Чайлд Уиллс нартай хамтран одоогийн “Henry Ford Company”-ийг байгуулжээ. Тухайн үед Хенри Форд ерөнхий инженерээр нь ажиллаж байсан аж.
1903 онд компанийнхаа нэрийг “Ford Motor Company” болгон өөрчилжээ
1902 онд түүний найз Мурфи инженер Генри Леландыг зөвлөхөөр авчирсанд Форд дургүйцэн тэднийг орхижээ. Мурфи өөрийн компанийг “Cadillac Automobile Company” хэмээн нэрлэсэн байна.
Хенри Форд Мурфигаас тодорхой хэмжээний хувь авч, өөрийн компанийг үргэлжлүүлэн авч явсан юм. Тэрбээр 1902 онд 80 гаруй морьны хүчтэй машин бүтээж эхэлсэн бөгөөд 1903 онд компанийнхаа нэрийг “Ford Motor Company” болгон өөрчилжээ.
20 морины хүчтэй "999" уралдааны машин
1903 онд Хенри Форд компанидаа хуучны танил Александр Малконсомоос 28 мянган ам.долларын хөрөнгө оруулалт авч, тэд хамтран үндэслэн байгуулагчид болсон байна. Энэ үеэр тэд шинэ загварын 39.4 секундэд 1.6 км явдаг машин бүтээсэн байна. Улмаар тэд цагт 146 км явдаг машин зохион бүтээсэн байна. Энэ үеэс л тэрбээр машин зохион бүтээгч хэмээн АНУ даяар алдаршиж, “Indianapolis 500” уралдааныг ивээн тэтгэж эхэлсэн аж.
1908 онд тэд “Model T” загвараа танилцуулжээ. Тухайн үед нэг автомашин 825 ам.доллар орчим байсан гэнэ.
Модел Т
1913 онд Хенри Форд машины аюулгүйн бүсийг танилцуулж, 1914 онд борлуулалт нь 250 мянгад хүрчээ.
1918 онд Хенри Форд өөрийн хүү Эдсел Фордод компаниа хүлээлгэн өгчээ. Түүний хүү Эдсел Форд 26 настайгаасаа насан эцэслэх хүртлээ буюу 49 нас хүртлээ Форд группийн Ерөнхийлөгчөөр ажилласан байна.
Хенри Форд хүү, эхнэрийн хамт
1920-иод оны үед Форд компани олон оронд салбараа нээжээ.
Хенри Форд Германд.
1925 онд Форд компани нисэх онгоц үйлдвэрлэж байсан ч 1933 онд хаалгаа барьжээ
1930 онд Форд “Universal Credit Corporation” санхүүгийн компанийг байгуулж, 1932 онд 50 сая ам.доллараар зарсан байна. Хенри Форд компанийнхаа хүний нөөцийн хэлтэст сайн хүмүүсийг тогтоон барьж, ажилчдаа сургах тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг байсан. 1914 онд Форд компанийн ажилчдын цалин өдрийн таван ам.доллар байжээ. /Одоо 120 ам.доллар/
1943 онд Хенри Фордын хүү Эдсел Форд хорт хавдараар нас барж, Хенри Форд өөрөө группийн Ерөнхийлөгчийн ажлыг авчээ.
Тухайн үед дайн болж байсан ч тэд сард 10 сая ам.долларын алдагдалтай байсан ч үргэлжлүүлэн ажилласаар байсан байна.
Хенри Форд 1945 онд албан тушаалаасаа огцорч, 1947 онд насан эцэслэжээ. Түүний оршуулганд олон хүн ирсэн байна. Тэрбээр аль хэдийнэ тэрбумтан болсон байсан бөгөөд цэвэр орлогыг нь 2008 онд 188.8 тэрбум ам.доллар хэмээн тооцоолж байсан ажээ.
Эдсел Фордын хүү Хенри Форд II өвөө, аавынхаа ажлыг үргэлжлүүлж 1945-1979 оны хооронд Форд Мотор компанийг удирдаж байжээ.
Хенри Форд ба Хенри Форд II
Хенри Форд II
Форд компанийн ирээдүйд гарах загварууд
Г.Төгөлдөр