Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан бүтээлгэсэн “Боржигин сэцэн вангийн хошууны толь бичиг” ном, “Чойрын богд” дууны нээлт, Боржигин морин хуур гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Тууз хайчлах ажиллагаанд аймгийн Засаг дарга Л.Одсэр, орлогч дарга Д.Сүрэнжав, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, Боржигин хошууны домогт хүн “Гүйдэг Гэндэн” сангийн тэргүүн Г.Ганбаатар, Соёлын гавъяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Одончимэд, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Догмид нар оролцож хүндэтгэл үзүүлжээ.
Аймгийн удирдлагууд “Боржигин сэцэн вангийн хошууны толь бичиг” номыг туурвихад хамтран ажилласан редакцийн багийн хамт олон, аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар, аймгийн гавъяатууд зэрэг холбогдох хүмүүст толь бичиг гардуулан өглөө. Түүнчлэн “Чойрын богд” дууг хэрхэн бүтсэн талаар Ардын уран зохиолч, төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Б.Тогмид дуу хэрхэн бүтсэн талаар танилцуулж, дуучин Э.Мягмарсүрэн тус дууг дуулж үзэгч түмэнд хүргэсэн байна.
Мөн Боржигин морин хуурыг дуу бүжгийн “Боржигин” чуулгын дарга Ц.Сүхбаатар болон чуулгын уран бүтээлчдэд албан ёсоор гардуулан өгөх үйл ажиллагаа энэ үеэр болсон байна. Мөн арга хэмжээний үеэр аймгийн музейгээр “Боржигин морин хуур”-ын бичил үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн нь зочид төлөөлөгчдийн сонирхолыг татаж байлаа.