m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.14 06:11
411
Хөлбөмбөгийн ДАШТ үзсэн тэргүүлэгчид зардлаа төлжээ

Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр нийслэлийн ИТХ-ын 18 төлөөлөгч Бразили, Куба улсад туршлага судлах нэрийдлээр нийслэлийн мөнгөөр явахаар болж, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга зөвшөөрч, тогтоол гаргасан. 

Бразилд улсын мөнгөөр тансаглаад ирсэн нөхдүүдээр зардлыг нь бүрэн төлүүлсэн гэнэ.

Энэ явдал тухайн үед олон нийтийн дургүйцлийг хүргэж, багагүй дуулиан тарьсан. Тэдний зарим нь тэмцээн үзэхээр нэгэнт шулуудсан бол нөгөө хэсэг нь хэл ам гарснаас болж явахгүй гэдгээ хэлсэн юм. Тэгвэл Бразилд улсын мөнгөөр тансаглаад ирсэн нөхдүүдээр зардлыг нь бүрэн төлүүлсэн гэнэ. Ямартай ч Д.Баттулга дарга гаргасан алдаагаа засаж, энэ сарын 2-нд нийслэлийн Аудитын газрын даргад ийм бичиг хүргүүлжээ.