m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.14 10:12
534
Засгийн газрын шинэ сайдуудын нэрс тодорчээ

АН-ын Гүйцэтгэх зөвлөл сайдуудын асуудлаар хуралдаж, улмаар бүлгийн хуралд шилжжээ. Яг одоо хуралдаж буй бүлгийн хурлаар сайдуудын асуудлыг эцэслэн шийдвэрлэх бололтой.

Шинэ сайд нарын сунгаанд Л.Пүрэвсүрэн, Ц.Цолмон, Д.Зоригт, Р.Жигжид, Л.Жамбалжав 

Шинэ бүтцээр ажиллах Засгийн газрын 13 яамдын сайдын сунгаанд Ерөнхийлөгч зөвлөх Л.Пүрэвсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Д.Зоригт, болон Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, хүний гавьяат эмч Л.Жамбалжав нарын нэрс яригдаж байгаа гэнэ.

1. Сангийн сайд -  Д.Зоригт

2. Эрүүл мэндийн сайд - Л.Жамбалжав 

3. Уул уурхай, эрчим хүчний сайд - Р.Жигжид

4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд - Л.Пүрэвсүрэн

5. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд - Ц.Цолмон гэсэн хувилбар яригдаж байгаа гэнэ.