Орчин үеийн шинжлэх ухаан техникийн дэвшлийн нэг тод жишээ, телефон юм. Ажил хэрэгч хүмүүс, бизнес эрхлэгч нар зэрэг хэн хүний ажил албыг хурдан шуурхай залгуулдаг гар утсыг хэрэглэх нь харилцааны соёлтой байж ёс журмыг хатуу баримтлахыг шаарддаг. Соёлч эсвэл бүдүүлэг байдал гар утсыг хэрхэн хэрэглэж байгаагаар нь илрэх нь бий. Учир нь хаана ч, ямар ч нөхцөлд хэзээ ч гар утсаар харилцах шаардлага гарч болох учраас харилцааны ёс зүй, хэрэглээний соёлд нийцүүлэн ашиглаж сурах шаардлагатай. Юуны өмнө гар утас руу залгасан тохиолдолд ярих боломжтой байгаа эсэхийг нь заавал лавлах нь зүйтэй. Мөн эхлэх, ярих зүйлээ урьдчилан төлөвлөөд богино хугацаанд оновчтой ярих хэрэгтэй. Гар утсыг авахдаа шууд нэрээ хэлж авах нь хамгийн зөв харилцаа бөгөөд хаана нь мөнгө, цаг урсаж буйг хэзээ ч мартаж болохгүй. Нэрээ хэлсtнээр яриаг эхлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэхийн зэрэгцээ утас залгасан таних танихгүй хэнд ч болов яриагаа шууд эхлэх бололцоог олгодог. Өөрөө хэлбэл “Уучлаарай, би Х-тэй ярих гэсэн юм. Та мөн үү? гэх мэт яриаг товчилж өгдөг. Гар утсаа хэрэглэхдээ бусдын тав тух, амгалан тайван байдлыг нь хөндөж анхаарлыг нь сарниулах, түүнчлэн үл хүндэлсэн мэт харагдахаас болгоомжилбол зохино. Иймээс дараах газруудад гар утсыг хаасан байна.
Үүнд:
Хэн нэгэнтэй ярьж, харьцаж буй үед гар утас дуугаран ярих зайлшгүй шаардлагатай байгаа нөхцөлд үгээр болон дохио зангааны хэлээр уучлал эрж занших хэрэгтэй.
Ярьсныхаа дараа мөн богино тайлбар хийж сурах нь зүйтэй. Энэ нь хамаг бизнесийн нууцаа дэлгэж, тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Харин “таны яриаг тасалж үл тоомсорлосон хэрэг бус, тун чухал шаардлага гарлаа” гэдгийг илэрхийлж буй эелдэг, боловсон ёсны илрэл болно. Заримдаа чухал мэдээ, яаралтай дуудлага хүлээж буй нөхцөлд бол хурал, цуглаан, хичээл, зөвлөгөөн зэрэг олноор цугласан үед бусдын яриаг таслалгүйгээр дохио зангаагаар уучлал, зөвшөөрөл хүсч өрөөнөөс гарч ярих нь зохистой. Ресторан, бар зэрэг олон нийтийн газарт бол хувцасны өлгүүрийн ойролцоо, үүдний хонгилд очиж ярьдаг.
Ажил хэрэгтэй холбоотой, алба амины яаралтай зүйлээр гар утасны давуу талыг ашиглан хаана ч хэзээ ч ярих бололцоотой боловч, мөн бусдаасаа уучлал гуйсан хэдий ч олон дахин ингэх нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж залхааж болох талтай. Нэрийн хуудсан дээр гар утасны дугаарыг ихэвчлэн хэвлэдэггүй бөгөөд шаардлагатай үед өөрөө гараар бичиж өгдөг ёстой. Бусдын гар утасны дугаарыг өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр хэн нэгэнд, ялангуяа танихгүй хүнд зааж өгөхийг маш бүдүүлэг хэрэг гэж үздэг. Гар утсыг зүрхэн тус газар авч явдаггүйн дээр зориулалтын гэр, саванд хийх нь зүйтэй. Мөн автомашин жолоодох, суурь машин техникийн зүйлтэй харьцаж байхдаа гар утсаар ярихаас аль болох зайлсхийх нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой. Гар утасны болон бусад тоног төхөөрөмжийг зөв ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах нөхцөлүүдэд гар утсыг асаах, хэрэглэхийг эрс хориглодог байна.
Үүнд:
Нийтийн тээврийн хэрэгсэлд болон олон нийтийн дунд
Гар утсыг эзэмшигч нь энэ мэтээр харилцааны соёл, боловсон ёсыг мөрдөхийн зэрэгцээ хэрэглээний соёлын дагуу ашиглаж байх нь зүйтэй юм.
Жишээлбэл:
Богино долгионы радио станц-раци хэрэглэж буй тохиолдолд яриа маш товч, зөвхөн “тийм” “үгүй”, “мэдлээ” гэх мэтээр хариулахаар богино байх ёстой. Урт тайлбартай, нарийн ширийн зүйлийг рациар ярьдаггүй.