Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “ДЦС-2” ХК-тай хамтран энэ сарын 14–ний өдөр нийслэл хотод Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөнийг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа. Тус зөвлөлгөөнд Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар болон салбарын 25 байгууллагын 54 инженер техникийн ажилтан оролцсон байна.
Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөлгөөн болж өнгөрчээ
Түүнчлэн зөвлөлгөөнд оролцогчдоос зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, дараагийн ээлжит ирэх оны зөвлөлгөөнийг “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Дөргөний УЦС” ХХК зохион байгуулахаар шийдвэрлэж шилжин явах цомыг гардуулсан хэмээн салбарын яамнаас мэдээллээ.