“Үнэн үү” ток шоугаараа олны танил болсон хөтлөгч Р.Нямбаяр эхнэр, хүүхдээ орхин байж мисс Б.Ганболорыг сонгосон нь олныг шуугиулаад байгаа. Энэ шуугианыг эрс эсэргүүцэж байсан хөтлөгч залуу саяхнаас өөрийн “ариун холбоогоо” зарлав бололтой. Учир нь тэрбээр мисс бүсгүйтэй үзвэр үйлчилгээний газруудаар хамтдаа зугаалж, хэвлэлийнхнийг дурандахад хээв нэг сууж байсан юм. Анхны амьдрал нв бүтэлгүйтэж, хөөрхөн хүүгээ ганцаараа өсгөж яваа мисс бүсгүй хөтлөгч залууд ухаангүй хайртай гэдгээ илэрхийлэн өөрийн цахим хуудаснаа, “би чамдаа хайртай, Нямбаяр аа” хэмээж байсан удаатай. Хосууд “Miss Mongolia-2013” тэмцээнийг хамтдаа ирж сонирхсон. Үүгээр ч зогсохгүй нууцхан үнсэлцэж харагдсан гэсэн шүү.