m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 03:48
140
Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 1.8 хувиар өсөв

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт өнгөрсөн есдүгээр сарын эцэст 8,068.1 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар буюу 144.8 сая ам.доллараар өссөн байна. Үүнд экспорт 924.0 сая ам.доллараар өссөн ч импорт 779.2 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас мэдээлсэн байна.

Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 8,068.1 сая ам.долларт хүрсэн бөгөөд экспорт өсч, импорт буурчээ

Түүнчлэн экспорт, импортын жилийн өсөлтийн зөрүүг гурван сарын шаталсан дунджаар авч үзвэл сүүлийн жилүүдэд байнгын бууралттай байсан бол энэ оны эхнээс өсөх хандлага руу орсон аж. Энэ нь оны эхнээс экспортын өсөлт нэмэгдэж, импортын өсөлт буурсантай холбоотой юм байна.

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 61.4 хувь буюу 4,956.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 15.3 хувь буюу 1,232.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийжээ.

Харин гадаад худалдааны нийт тэнцэл -24.4 сая ам.долларт хүрч, тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 98.6 хувиар буюу 1,703.2 сая ам.доллараар буурчээ. Энэ нь экспорт 29.8 хувиар өссөн, импорт 16.1 хувиар буурсантай холбоотой байна.