m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 05:00
463
Д.Самдан: Нийслэлчүүд зутруухан өвөлжих төлөвтэй байгаа

Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбооны хараат бус гишүүн Д.Самдан, Ч.Сэдэд, А.Бямбасүрэн нар өнөөдөр нийслэлийн дулаан хангамжийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жил дулаан нийлүүлэлгүй өнжсөн 120 барилгыг энэ онд дулаанаар хангасан байна. Гэвч нийслэлийн хэмжээнд дулаан нийлүүлэх өөр эх үүсвэр байхгүйгээс энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Учир нь Монголын дулааны гол станцуудын нэг болох IV цахилгаан станц болон Амгалангийн дулааны станц хугацаандаа ашиглалтад орохооргүй болсон байна.

Энэ талаар Монгол Улсын Эрчим хүчний салбарын тэргүүлэх инженер, зөвлөх Д.Самдан "Амгалан дулааны станц  хэд хэдэн асуудлаа шийдээгүйн улмаас хугацаандаа ашиглалтад орж чадахгүй болсон.

  • Шархад орчмын газрыг чөлөөлсний дараа газрын гүнд хуучин барилгын төмөр бетон байсныг зайлуулаагүйн улмаас шугам холболт оройтсон
  • Шархаднаас нааш Амгалан дулааны станц руу горхи урсан орж ирдэг учир одоогоор хөрсний ус дээш гарч ажилд саад болж байна
  • Энэхүү байрлалын дахин төлөвлөлтийн бохирын системийг шийдвэрлээгүйн улмаас Амгалан дулааны станцын шугамыг байрлуулахад цаг хугацаа алдаж байгаа. Харин ирэх оны тавдугаар сар гэхэд асуудлаа шийдэж байж бүрэн ашиглах боломжтой гэлээ.

Гол станцууд ашиглалтад ороогүй байхад 120 барилгыг дулаанаар хангаснаас нийслэлчүүд зутруухан өвөлжих төлөвтэй

Түүнчлэн станц руу орж ирэх 1.5 км төмөр замыг бетон зуурмагаар бэхжүүлж дахин тавих хэрэгтэй гэв. Учир нь станц ашиглалтад орохын тул станцын барилгыг өөрсдөө галлаж, дулаан гаргаж авч байж, ажил цааш үргэлжилнэ. Үүнийг нийслэлийн дулаан хангамжаас өгөх боломжгүй. Хэрвээ энэ хэвээр байвал станцыг ажиллагаанд оруулахад шаардлагатай, эхний ээлжийн өдөрт зургаан тонн нүүрс орж ирэхэд зам эвдрэх аюултай байна гэлээ. Мэргэжлийн хяналт буюу ашиглалтын өмнөх захиргаа дулааны шугамын ажил дээр огт хяналт тавиагүйн улмаас өнөөдөр гүйцэтгэгч компани шугамаа буруу байрлуулсан зэрэг асуудалтай байна.

Тиймээс нийслэлийн баруун, зүүн хэсгийг дулаанаар хангах гол станцууд ашиглалтад орох болоогүй байхад өнгөрсөн жил дулаан нийлүүлэлгүй өнжсөн 120 барилгыг энэ онд дулаанаар хангаснаар нийлүүлэлт хүрэлцэхгүй. Хүйнтний оргил үеэр дулаан хангамж хүрэлцэхгүй учир нийслэлчүүд зутруухан өвөлжих боллоо хэмээв.

Иймд олон жил эрчим хүчний салбарт хүчин зүтгэж байсан хүний хувьд гүйцэтгэж буй ажлаа чанарын өндөр түвшинд цаг хугацаанд нь хийж өгөхийг холбогдох албан тушаалтан болоод гүйцэтгэгч компаниудад санууллаа.