m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.16 07:50
127
Мөсөн уул хэрхэн Гренландаас тасарсан бэ

Одоогоос зургаан жилийн өмнө Гренландаас уртаараа 4 км, өргөнөөрөө 1.5 км, зузаанаараа 1 км орчим (үүний ихэнх нь усан доор) хэмжээтэй мөс тасарсан тухай олон орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархсан билээ. Уг мөсөн уул нь хэмжээгээрээ Нью-Йоркийн Манхеттен дүүргээс том, ойрын хугацаанд ахиад ийм хэд хэдэн уул тасарч далайн түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдэх тухай яригдаж эхэлсэн нь дэлхийн дулаарлын тухай ажиг ч үгүй явсан олон хүний анхаарлыг өөрийн эрхгүй татсан билээ. Харин саяхан уг зураг авалтыг хийсэн багийн гишүүн бичлэгээ интернэтэд тавьсныг та бүхэнд толилуулъя.