Багануур дүүргийн "Их нүүдэл" өсвөрийн шатарчдын тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнийг Багануур дүүргийн ЗДТГ, БТСХ, Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж, тус дүүргийн 125-р сургууль, “Сод”, “Гүн галуутай”, “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагчид оролцлоо. 1-12 дугаар ангийн сурагчдаар багаа бүрдүүлсэн багийн тэмцээнд боломжит 72 онооноос Ц.Ариунтуяа дасгалжуулагчтай “Боловсрол” цогцолбор сургууль 55 оноогоор түрүүлсэн бол Б.Нэргүй дасгалжуулагчтай “Гүн галуутай” цогцолбор сургууль 50.5 оноогоор дэд байр, Ц.Цэрэннэмэх дасгалжуулагчтай 125-р сургууль 20.5 оноогоор удааллаа. Тэмцээний уран нүүдэлтэй тоглогчийн шагналыг “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Энхжин, “Боловсрол” цогцолбор сургуулийн ангийн сурагч О.Азжаргал нар хүртлээ.