УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төвсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч МАН-ын бүлгээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд орсон өөрчлөлтэй уялдуулан төсвийн тухай хуулийн төслийг шинэчилэн өчигдөр өргөн барьсан тул шууд өнөөдөр хэлэлцэх боломжгүй. Иймд шинэчилсэн найруулгатай танилцах хугацаа олгох үүднээс анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай гэсэн санал гаргасан.
Харин МАН-ын бүлгийн энэ санал Ерөнхий сайдын цухлыг хөдөлгөөд авав. Тэрбээр бухимдангуй "С.Бямбацогт дарга аа, одоо одоо больё. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий. Би "по Монголский" их сайн ярьж байна. Төсвийн тухай хуулийн төслийг энэ сарын 1-нд тараасан. Таны гар дээр байна уу, үз. Харин хуулийн шинэчилсэн төслийг өнөөдөр тараасан. Монголын төлөө сэтгэлтэй байсан бол 17 хоногийн өмнө тараасан хуулийн төслийг та бүхэн уншчихаж болох байсан. Харин өнөөдрийн тараасан хуулийн төсөлд зургаан яамыг гурав яам болгосон буюу Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй уялдуулан шинэчилсэн байгаа. Та нар үнэхээр улсын төлөө санаа тавьж, иргэдээ гэж боддог бол энэхүү хуулийн төслийг гурван минутад уншчих байсан.
Н.Алтанхуяг: Би "по Монголский" их сайн ярьж байна
Та нар үнэн хэрэгтэй байнга "дэгээ" тавих юм. Одоо боль л доо. Ч.Хүрэлбаатар аа, би Сангийн сайд байсан хүн мэднэ шүү дээ. Төсвийн тухай хуулийн төслийг аравдугаар сарын 1-нд өргөн барьдаг гэдгийг мэднэ. Чи ямар сүнсгүй болчихсон юм бэ. Чи ямар муухай юм бэ" хэмээн шүүмжлэл, эгдүүцэл ханхлуулсан үг чулуудав.
Н.Алтанхуяг: Ч.Хүрэлбаатар аа чи ямар сүнсгүй болчихсон юм бэ