Гэнэтийн бэлгэнд дургүй хүн гэж байдаггүй байх. Тэгвэл Америк залуу Коллинд найз охин нь нэгэн гэнэтийн бэлэг барьжээ. Саяхан Коллин мөрөөдлийн машин болох “Nissan Skyline R33” худалдан авсан байна. Найз охин нь дурсал болгоод машин дээр чинь зураг зураад өгье гэж. Мэдээж Коллин ч зөвшөөрсөн байна. Залуу найз охиноо жижигхэн зүйл л зурах байх гэж дотроо бодож байжээ. Гэтэл найз охин Алисон нь бүхэл бүтэн зуун цаг машин дээр нь зураг зуржээ. Ингээд тэдний машин бараг танигдахын аргагүй өөрчлөгдсөн бөгөөд маш олон хүний анхаарлыг татсан байна. Алисон машин дээр хээ, хуар зурахдаа чухам хэдэн ширхэг хар пламастр ашигласныг ёстой бурхан л мэдэх байх.