Дал бол малын урд мөчинд хамаарах бөгөөд аливаа дайллаганд эрхэмд тооцогдоно. Тахилганд дээдэлдэг, мэрэг төлгөнд хэрэглэдэг онцлогтой
Монголчууд далыг мэрэг мах гэж хүндлэхийн дээр хүндэт зочин, нагац зэрэг ахас ихэсдээ тавьдаг. Далыг гэрийн эзэн идэж, хүүхдүүддээ далны хуудас хүртээдэг заншилтай.“Далны хуудсыг далуулаа” гэдэг үг ч бий.
Далыг нагац ахын дэргэд гараар барих буюу иддэггүй. Далыг шүдээр зулгааж идэхийг цээрлэдэг.
Далын ясыг цэвэрлэж мөлжөөд эзэн айлын мал сүрэг өсөх эсэхийг үзэж шинжихээс гадна галд шатаасны дараа гарсан ан цав, судлаар нь мэргэлдэг.
Далны тухай үлгэр домог бий. Бас адуунд чоно хавьтуулахгүй гэж номхон моринд далны яс зүүж хамгаалдаг дом ч байдаг.