m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.18 11:49
587
Нялх хүүхдийн хумсыг хэрхэн авах вэ

ГЭМТЭЭЛГҮЙГЭЭР ХҮҮХДИЙНХЭЭ ХУМСЫГ АВАХ

Хүүхэд унтаж мөн хооллох үедээ илүү тайван байдаг тул хумсыг нь авхад тохиромжтой. Нярайн хумсыг авах үед анхаарах зүйл:
1.   Усанд оруулсны дараа хумс зөөлөрдөг тул авах  
2.   Сайн харахын тулд хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд байх
3.   Жижиг хуруунд зориулсан хумсны хутга ашиглах
4.  Хурууны өндөгний арьсыг нь гэмтээхгүйн тулд гарыг чанга тогтвортой барих
5. Хумсыг хурууны муруйн дагуу авна. Хөлийн хурууны хумсыг тэгш аваад дараа нь хурц өнцгийг нь хумсны хуурайгаар зөөллөнө. Хүүхэд төрсний дараах эхний хэдэн долоо хоногт хумс нь маш зөөлөн байдаг тул зөвхөн зөөлөн хумсны хуурай ашиглахыг эмч нар зөвлөж байна.
Ялангуяа анх аав, ээж болж буй эцэг эхүүд санамсаргүйгээр хүүхдийнхээ өндгийг гэмтээх тохиолдол байдаг. Хэрвээ та хүүхдээ сэрүүн байхад нь хумсыг нь авахаар шийдсэн бол хөдлөхөөс нь сэргийлж хэн нэгнээр бариулах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхдийн хумсыг хазаж авдаг. Энэ нь хүүхдийн хурууны шархаар таны амнаас нян дамжих аюултай тул аль нярайн зориулалтын хумсны хутга хэрэглээрэй.

Хэрэв хурууны үзүүрийг зүсчихвэл цус гаралтыг хэрхэн тогтоох вэ?
Хэрвээ та бяцхан хурууны үзүүрийг зүсчихвэл өөртөө битгий хатуу хандаарай. Энэ бол маш олон эцэг эхчүүдэд тохиолддог зүйл. Хүүхдийнхээ хурууг хүйтэн усанд цэвэрлээд амны цаасаар ороож чангахан барина. Цус гаралт ихэнхдээ хэдхэн минутын дотор зогсдог. Хүүхдийн хуруунд бинт зүүхээс татгалзаарай. Хүүхэд хуруугаа амандаа хийх үед унах магадлалтайгаас гадна хэрэв аманд нь орчихвол хүүхэд үүнд гахах эрсдэлтэй.
Нялх болон мөлхөө хүүхэд сорох магадлалтай тул эмч нар шингэнтэй шархны наалтан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Хэрэв шарх нь цус алдаж зогсохгүй бол эмчид үзүүлэх хэрэгтэй.  Хэдий бяцхан хүүхдийнхээ хумсыг авах нь ялангуяа эхний үед маш хэцүү байх боловч аюулгүй байдлыг нь хангах үүднээс хумс богино байх нь чухал байдаг. Булчингийн хяналт сул байдаг тул нялх хүүхдүүд жаргалтайгаар гар хөлөө савлан хөдөлгөж байхдаа өөрийн зөөлөн арьсыг зүсч, урахдаа хялбар байдаг. Мөн ялангуяа хүүхэд асрах зэрэг  бусад хүүхэдтэй харьцаж эхлэхэд нь тэднийг маажуулахгүй байх үүднээс хумсыг нь авах чухал байдаг.