m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.18 12:43
822
Хоёр настай хүүхдийн өсөлт

Жин: жилд дунджаар 2-3 кг нэмэгдэнэ

Өндөр: сар тутамд 1-2 см нэмэгдэнэ.

Хөдөлгөөн, бие бялдрын хөгжил

· Сайн алхаж, гүйнэ

· Эв хавгүй үсрэнэ

· Бөмбөг шидэж, өшиглөж, барьж эхэлнэ

· Багахан хугацаанд нэг хөл дээрээ тэнцвэрээ хадгалан зогсоно

· Авирах гэж оролдоно

· Таг болон бариулыг эргүүлнэ

· 3 дугуйт унаж эхлэнэ.

· Номны хуудсыг нэг нэгээр нь эргүүлнэ

· Хурууны хөдөлгөөнөө сайн хянаж удирдах чадвартай болно

· Гуурсаар шингэн зүйл ууж сурна

· Өдөрт 10-12 цаг унтана

Хүүхдийн ойлгох чадвар болон ярианы хөгжил:

Хүүхэд энэ үеэс эхлэн өгүүлбэр бүтээж эхлэх учраас эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ байнга харилцан ярилцаж байх нь хүүхдийн ярианы хөгжил, ойлгох чадварыг  улам нэмэгдүүлдэг.

· Дунджаар 200-300 үг хэрэглэнэ

· 3 болон түүнээс дээш үгийг хамтад нь хэрэглэж эхэлнэ. Жишээ нь: “би бөмбөг ав”

· Зурган дээрх зүйлийг таньж, нэрлэнэ

· Бусдын нэрийн хэсгийг хэлж эхэлнэ.

· Өөрийн нэр болон насыг хэлнэ.

· Өөрийн эрэгтэй болон эмгтэйг ялгаж мэднэ

· Асуудлыг шийдвэрлэж эхэлнэ

· Өөрийн эд юмс, өөрийн гэсэн зүйлсийг ойлгож мэднэ

Нийгэмшихүйн хөгжил

· Эцэг эхээсээ хараат бус байдлаа илэрхийлж эхэлнэ

· Бусдад саад болохгүй, хамтран тоглож эхэлнэ

· Бусдын эд зүйл, тоглоомыг танин мэднэ.

Хувцасыг нь өмсүүлж, тайлуулахад тусална.