Ямар цэцгийг хэнд өгөх вэ? гэдэг дор бүрнээ өөрийн гэсэн утга агуулдаг. Сагстай цэцэг, төрсөн өдрийн болон хуримын цэцэг, хүлээн авалтын цэцэг, энгэрийн цэцэг гэх мэт олон янзын цэцэг байдаг. Цэцэг ургамал бүр тайлагдашгүй, нууцлаг байдаг байна. Мөн эрүүл, мэнд гоо сайханд хэрэгтэй, тэр ч бүү хэл сэтгэл санаанд нөлөөлдөг цэцэг байдаг. Та хүнд цэцэг бэлэглэх гэж байгаа бол бэлэгдэл утга агууллагыг нь тохируулан өгөөрэй.
Хонгорзул:
Эрэгтэй хүнд бэлэглэхэд зохимжтой.
Кактус:
Хүнд бэлэглэдэггүй.
Нил цэцэг:
Найз бүсгүйдээ бэлэглэхэд тохиромжтой. Анхны болзоонд барих цэцэг.
Хризантем:
Хүндэтгэлийг илэрхийлдэг, албаны зориулалттай.
Голт борын цэцэг:
Анхны хайр, анхны учралд бэлэглэвэл тун тохиромжтой. Хиргүй ариун сэтгэлийн билэгдэл.
Сараана:
Хүндэтгэлийн цэцэг, шагнал авсан хүнд сарнайтай хамт баглаа болгоно.
Шар сарнай:
Оюун ухааныг илэрхийлдэг. Багшдаа өгөх нь илүү зохино. Шар сарнайг хайртай бүсгүйдээ өгдөггүй.
Улаан сарнай:
Нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг. Харин олон ширхэгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг.
Цагаан сарнай:
Эрүүл мэндийг бэлэгддэг. Мөн хуриманд ягаан сарнайтай хамт хэрэглэдэг. Дангаар ч байж болно.
Цэцгийн тоо: Хэн нэгэнд цэцэг бэлэглэхдээ 1, 3 ,5 гэсэн сондгой тоогоор боодог ба амьдралын эрч хүч, эерэг энергийг билэгддэг байна. Харин 2 ба 4-р боосон цэцгийн баглаа өгч болохгүйг анхаараарай.
1 цэцэг – Чи зөвхөн минийх
3 цэцэг – Чамтай цуг ертөнцийн хязгаар хүрэхийг хүсч байна.
5 цэцэг – Би чамд хайртай
7 цэцэг – Сүй тавихдаа барьдаг уламжлалтай
9 цэцэг – Би чамайг найзаа гэж боддог.
10 цэцэг – Чиний төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байна.
11 цэцэг – Чи миний анд нөхөр
12 цэцэг – Бидэнд одоогоор хүнд байгаа хэдий боловч удахгүй бүх зүйл сайхан болно гэдэгт итгэ.
13 цэцэг – Би чамайг үзэн ядаж, жигшин зэвүүцэж байна.
14 цэцэг – Чи надад байгаа бүх юм 15 цэцэг – Чи миний хайр хүндэтгэлийг хүлээж авна уу?
Цэцгийн өнгө: Шар, цэнхэр, улаан зэрэг цэцгийн өнгө бүр өөр өөрийн гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Тухайлбал:
Цагаан цэцэг – гэм зэмгүй, хар хоргүй сэтгэлийг
Шар цэцэг – хайр сэтгэлтэй болсныг
Ягаан цэцэг – хайр дурлалыг
Хурц тод улаан цэцэг – хайр дурлалдаа шатаж байгааг
Цэнхэр цэцэг – үнэнч сэтгэлийг
Ягаан болон нил ягаан цэцэг – энх тайван, итгэлцлийг
Хар цэцэг – үхлийг бэлэгддэг байна.