m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.26 06:48
1787
Гэрэл зураг түүх өгүүлнэ- Цагааны Цэгмид

Бид энэ удаагийн "Гэрэл зураг түүх өгүүлнэ" буландаа Монголын ард түмэнд олон сайхан дүрээрээ мөнхрөн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Цагааны Цэгмид гуйан фото түүхийг хүргэхээр бэлдлээ. Монголчууд бид Цогт тайж хэмээх түүхэн баатрыг Цагааны Цэгмид гуайгаар л төсөөлдөг. Басхүү түүний бүтээж, сэтгэлд хоногшсон дүрүүдээс “Сэрэлт” киноны лавлаа Дашийн дүр хүн бүрийн сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Тэрбээр Монгол Улсын Ардын жүжигчин цолыг хүртсэн хамгийн анхны театр, киноны жүжигчин юм. Ингээд ХХ зууны манлай жүжигчин Цагааны Цэгмидийн амьдрал, уран бүтээлийн агуу их түүхийг гэрчлэх гэрэл зураг руу та бүхнийг хөтөлье.

Бээжинд Монголын жүжигчид тоглолтоор явах үеэр Бээжингийн вокзалд

Монголын уран сайхны "Энэ хүүхнүүд үү" киноны зоотехникч Дуламсүрэн буюу жүжигчин С.Мандахтай хамт

Түүний гэргий таван сайхан хүүхдийнхэн ээж Д.Долгоржав. 1950 онд

Түүний хоёр хүү. Ц.Төмөрбаатар (МУГЖ), Ц.Төмөрхуяг(МУСТА) нар нь аавынхаа мэргэжлийг өвлөж, Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн чадварлаг жүжигчид болсон билээ.

Гонгор баатартай хамт анд явж байх үеийн зураг

Алтан өргөө киноны зураг авалтын үеэр Берлинд 1960 он жүжигчин Д.Долгорсүрэнгийн хамт

Э.Оюун багштай хамт

1959 оны таван сард Алтан үеийн сор болсон жүжигчид

 

Түүний хүү МУГЖ Ц.Төмөрбаатар