m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 02:52
561
Хийжүүлсэн удааны хэрэглээ ба хүүхдүүд

Ундаа юу хор уу

Хүн бүрийн уух дуртай ундаа бол яах аргагүй хийжүүлсэн удаа. Хийжүүлсэн, амтат энэ ундааг ууж үзээгүй хүн гэж Монголд бүү хэл дэлхий дээр байхгүй гэвэл хилэсдэхгүй. Олон сая хүмүүсийн уух дуртай хийжүүлсэн ундаа нь архи гэгч ундаанаас дутахааргүй, заримдаа бүр илүү ч хортой байдаг аж.

 

Хийжүүлсэн ундааны бүтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвдэлдэг гэнэ

Хийжүүлсэн ундаанд өнгө оруулагч карамелийн хүрэн өнгө нь жинхэнэ карамель биш, өндөр температур, даралтын доор гаргаж авсан аммиак болон сульфаттай эрдэнэшишийн сахар юм байна.  Лабораторид явуулсан судалгаагаар дээрх хоёр химийн бодис нь элэгний болон уушигний хорт хавдар үүсгэгч элементүүд болох нь тодорхой болсон гэдэг. Зарим хийжүүлсэн ундаа хүнийг үхэлд хүргэх аюултай гэнэ. Хийжүүлсэн ундааны бүтцэд байдаг зарим бодис эсийн митохондрийн ДНК-г эвдэлдэг гэнэ. Энэ ундааны найрлагад ордог химийн бодис нь хүний бие махбодын кальцийг угаачихдаг юм байна. Өөрөөр хэлбэл, хүний биед байх ёстой кальцийг гадагшлуулчихдаг тул бүтцийн өөрчлөлтөд өртөн яс сийрэгждэг гэсэн үг юм.

Хийжүүлсэн удааны хэрэглээ ба өсвөр үеийнхэн

Согтууруулах ундааны сурталчилгааг хязгаарласны дараа архи пиво үйлдвэрлэгчид далд хэлбэрийн сурталчилгаагаар бараагаа борлуулж байна гэсэн шүүмжлэл гарч байсан. Тэгтэл үүнтэй адил хийжүүлсэн ундааны сурталчилгааг хүүхдүүдэд далд аргаар хийх биз. 

Хийжүүлсэн удаа  нь донтуулдаг хэмээн зарим хүүхдүүд ярьж байхыг автобусанд явж байх даа хэд хэдэн удаа  сонсож байлаа. Ундаа гэх энэ хорыг ялангуяа өсвөр насны хүүхдүүд ихээр хэрэглэдэг юм билээ. Гудамжинд эсвэл автобусанд чихэвч зүүсэн, эрээн алаг том цүнх үүрсэн хүүхдүүд энд тэнд элбэг таарна. Үүрвэгчний жижиг тасалгаанд ус бус хийжүүлсэн өнөөх ундаа өнгө өнгөөрөө л.

Тэднийг сайн ажиглавал тэд олон нийтийн газар ертөнцөөс тасарсан мэт байхыг анзаарах болно. Бүгд л утсараа ямар нэгэн байдлаар оролдож, чихэвч байнга зүүгээстэй, яг л канондсон мэт. Энэ тэднийг нийгмээс тусгаарлаж байгааг нь харамсалтай.

Бид хийжүүлсэн ундааны хэрэглээ хүүхдүүдийн дунд тэр тусмаа өвсөр насны хүүхдүүдийн дунд хэр байдгыг сурвалжилхаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Энэ талаар хүүхдийн эмчээс дараах зүйлсийг тодрууллаа.

Хийжүүлсэн ундаа ер нь бол эрүүл мэндэд муу. Ясны сийрэгжилт болоод таргалалт үүсгэдэг.

-Хийжүүлсэн ундаа хүүхдийн биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Хийжүүлсэн ундаа ер нь бол эрүүл мэндэд муу. Ясны сийрэгжилт болоод таргалалт үүсгэдэг. Ялангуяа хүүхдэд маш  аюултай ходоодын хийгээр дүүргэж цатгалан мэт мэдрэмж түрүүлж хоол идэх дуршлийг нь буруулдаг. Түүнчлэн  хоол боловсруулах эрхэтний гүрвэлзэх хөдөлгөөнийг түргэсгэдэг. 

-Шүдний пааланг гэмтээдэг гэсэн. Энэ талаар?

- Шүд гэмтэж эхлэх хамгийн эхний алхам бол шүдний паалан гэмтэж эхлэх явдал байдаг. Паалан гэмтээхэд ундаанд агуулагддаг чихэр болоод хүчлийн хэмжээ нөлөөлдөг. Паалан гэмтэж эхэлсэн бол тэр хүүхдийн шүд маш хурдан гэмтэж, цоорох болно. Мөн бат бэх чанараа алдана. Зарим хүүхэд хатуу ааруул идэж чаддаггүй нь үүнтэй холбоотой.

-Хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг гэж сонссон. Энэ талаар эцэг эхчүүдэд тайлбарлаж өгөөч?

-Зан араншинд нөлөөлдөг гэдэг туйлширал болов уу. Хүүхдийн зан араншин, сэтгэл зүй үргэлж өөрчлөгдөж байдаг. Уургүй хүүхэд гэж байддаггүй юм. Уур хуримтлагдах юм бол гутралд ордог муу талтай.

Паалан гэмтээхэд ундаанд агуулагддаг чихэр болоод хүчлийн хэмжээ нөлөөлдөг.

Харин энэ талаар хүүхдийн шүдний эмч хэлэхдээ “Ихэвчлэн хүүхдүүд чипс болоод хийжүүлсэн ундаанаас үүссэн шүд гэмтэлтэй ирдэг. Яагаад шүд нь өвсөн бэ? Гэхээр л ундаа уусан гэдэг. Ундааны чихэрлэг орц нь шүд гэмтэх гол шалтгаан болдог. Эцэг эхчүүдэд хандаж хэлхэд, хүүхэддээ ундаа өгөхдөө амт болоод чихэрийг нь харж өгөх нь чухал. Хийжүүлсэн ундааг тэр тусмаа хүүхдэд өгөхгүй байхыг хичээгээрэй” хэмээн зөвлөгөө өгсөн юм.

Дараа нь бид хүнсний дэлгүүрийн худалдагчаас дараах зүйлсийг тодруулсан юм.

-Өдөрт ямар төрлийн ундаа их худалдаалдаг  вэ?

- Шүүс, газтай ундаа их зарагддаг. Ерөнхийдөө хийжүүлсэн ундаа их борлуулалт сайтай. Орой хоолны цагийн дараа болоод өглөө хичээлийн завсарлагаанаар зарагддаг.

- Хүүхдүүд ямар төрлийн ундааг сонгож авдаг вэ?

- Ихэнх дээ хийжүүлсэн ундаа авдаг.  Мэр сэр шүүс авдаг.

БШУЯ-наас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон тушаал гаргасан

-Хэд орчим насны хүүхдүүд хийжүүлсэн ундаа авч байна вэ?

- За тэгээд ер нь бага насны хүүхэд болон том хүн хүртэл авдаг даа. Ер нь хийжүүлсэн ундаа их борлуулалтай байдаг даа.

ОХУ-ын Олон нийтийн танхимаас 14 нас хүрээгүй хүүхдэд хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглох саналыг Төрийн Думд өргөн барьсан гэдэг. Харин манай улсад БШУЯ-наас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглосон тушаал гаргаж, сургуулийн цайны газар зарахгүй болсон. Тодруулбал, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос цэцэрлэг, сургуульд хийжүүлсэн кока кола, пепси ундаа худалдахыг хориглох саналыг БШУ-ы сайдад гаргасан гэдэг. Тус тушаал сургуулиудын цайны газарт хэрэгжээд байгааг сурагчид хэлж байлаа. Гэтэл энэ ундааны талаар хэртэрхий их зар сурталчилгаа гарах юм. Зар сурталчилгаагаар хүүхдүүдийн ухамсарт гоё өнгө, гоё амт гэдгийг суулгаж байна. Хүүхдүүд дэлгүүрт оронгуутаа ундааны тасаг руу заан тэр шар өнгөтэй ундаа гэсээр хийжүүлсэн ундааг авч байх нь олонтоо харагдана. Гэхдээ эцэг, эхчүүд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, муу гэдгийг мэдсээр байж, авч өгсөөр л байна.

Архи тамхины зар сурталчилгааг хязгааралдаг шиг хийжүүлсэн ундааг хязгаарлаж, ундаа дээр хор уршгийн талаар нийтлэн гаргах хэрэгтэй юм шигээ

Архи тамхины зар сурталчилгааг хязгааралдаг шиг хийжүүлсэн ундааг хязгаарлаж, ундаа дээр хор уршгийн талаар нийтлэн гаргах хэрэгтэй юм шигээ. Өсвөр үеийнхэн  маань эд өсөж яваа насан дээрээ хийжүүлсэн ундааг ууснаар тэд ямар эрсдэлд орж байгаагаа мэдэхгүй сайхан амтанд нь хуурдан уусаар л байна .....

Сонирхуулахад, ЭМШИУС-ийн судалгаагаар нэг сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхдийн шүднийх нь паалан устсан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байдгийг тогтоожээ.