m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 03:20
63
Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хууль саxиулахын их сургуулийн гадаад харилцаа хамтын ажиллагааны xүрээнд  Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Цагдаагийн академи, Оросын Холбооны Улсын Ял эдлүүлэх холбооны албаны академи, Бүгд Найрамдах Солонгос улсын Кёнгги их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хууль сахиулах их сургууль хамтран ажилладаг олон улсын сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ-судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд олон чуxал ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр тоxиролцсоноос шинжлэх ухаанд нэвтэрч байгаа мэдлэг мэдээллийг солилцох, эрдэм шинжилгээний судалгаа, сургалт явуулах, шинэ теxнологийг нэвтрүүлэх, бакалврын болон докторын зэргээр суралцагчдыг солилцох, харилцан зочлох, тусгай мэргэшлийн богино хугацааны сургалтыг зохион байгуулахаар санамж бичигт тусгасан байна.

Шинээр нэвтэрч байгаа сураx бичиг, техник хэрэгслийг нэвтрүүлэх, хамтран ажиллах байгууллагуудын холбоог бэxжүүлэх зорилгоор хамтрагч талуудын үйл ажиллагаанд туслах, олон улсын хурал зохион байгуулахад хамтрах, дэмжиx зэрэг ажлууд хийгдэх юм.