m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 04:54
191
Өвөрхангай- Хүүхдүүд урласан бүтээлээрээ өрсөлдлөө

Хүүхдийн бүтээлийн уралдааныг зохион байгуулах тухай аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан. Үүний үндсэн дээр аймгийн Засаг даргын ивээлд “Миний урлан” хүүхдийн бүтээлийн уралдааныг энэ сарын 14-нөөс 15-ны өдөр зохион байгууллаа.

Хүүхэд, өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас чадварыг нээх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх нөгөө талаас аймаг, орон нутгийн онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлийг шинээр гаргаж ирэх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээс хоёр дахь жилдээ тус уралдааныг зохион байгуулж байна.

Хүүхдийн бүтээлийн уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Уралдааны  нэгдүгээр шатны шалгаруулалт сум тус бүрд зохион байгуулагдаж,  тус шатнаас шалгарсан 11 сумын ЕБ-ын 17 сургуулийн 200 орчим хүүхэд 1800 бүтээлээр 8-12, 13-18 гэсэн хоёр насны ангилалд оролцож, ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдөв.

Урлан бүтээгч, авьяаслаг хүүхэд, багачууд нэхмэл, сүлжмэл, наамал, шүр сувдан эдлэл, уран зураг, баримал, цаасан урлал, гар оёдол, модон эдлэлийн бүтээл, ясаар урласан бүтээл, арьсан эдлэлийн бүтээлүүдийг ур ухаанаа дайчлан уран бүтээл болгож олны мэлмийг баясгаж байлаа.