m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.20 07:01
1896
Дархан-Уул аймгийн найман бахархлыг нэрлэжээ

 Дархан хот байгуулагдсаны 53 жилийн ойг тохиолдуулан иргэдээс авсан санал асуулгын дүнг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 62 дугаар тогтоолоор “Дархан-Уул аймгийн найман бахархал”-ыг нэрлэсэн байна. Үүнд:

     “Дархан-Уул аймгийн найман бахархал”-ыг тодруулах санал асуулгад нийт 26237 хүн оролцжээ

  1. Монгол улсад ууганд тооцогдох “Дүүжин гүүр”
  2. “Дархан-50”  цогцолбор
  3. “Хөхөө Намжил”-ын домгоос улбаатай “Морин хуур” цогцолбор
  4.  “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэн
  5. Хүйтний голын “Бичигт хад”
  6. Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч-хатан сүйх”
  7. Тахилгат  “Дархан хайрхан” уул
  8. “Бурхан багш”-ийн сэрэг дүр зэргийг багтаасан байна.

      “Дархан-Уул аймгийн найман бахархал”-ыг тодруулах санал асуулгад нийт 26237 хүн оролцсон байна. Дээрх бахархлын жагсаалтыг Дүүжин гүүр тэргүүлсэн юм.