Монгол Улсын Урлагийн Гавьяат Зутгэлтэн , Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны шагналт, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 16 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Тоглолтонд: Төрийн Соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Ариунаа, МУГЖ Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа, МУГЖ Х.Лхагвасүрэн, СТА С.Наран, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин Б.Амархүү, Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, СТА, дуучин Баярцэцэг, Дуучин Отгонжаргал, Sweeytmotion хамтлаг, “Гурван охин хамтлаг”, "Моtive" хамтлагийн дуучин Т.Ганбаатар, ОХУ-ын дуучин Влада Комлева, "Universe best songs" наадмын Гран При шагналтан Ч.Цэлмүүн, “Best of the best" наадмын Гран При шагналт дуучин А.Хишигдалай, Улсын Филармоний гоцлол дуучин “Universe best songs” наадмын шилдэг оролцогч П.Өнөржаргал, СТА дуучин Т.Амина, “univers best songs” наадмын шилдэг оролцог Ч.Очгэрэл, Ариунзул, мөн МУСГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар, МУГЖ Уранчимэг, СТА жүжигчин Э.Гантулга, СТА хөтлөгч П.Одгэрэл, Улсын Филармоний “Баян- Монгол” чуулга, ҮДБЭЧ бүрэн бүрэлдэхүүнээрээ, Бүжгийн “Аймар” продакшн тус тус оролцоно.
Энэ жил кино, жүжгийн дуу ихэвчлэн дуулагдах ба дуу болон хөгжмийн 30 гаруй бүтээл тоглогдоно. Мөн хөгжмийн зохиолчийн шинээр гаргасан бүтээлүүд багтаж байна.
Миний дуунууд хичнээн цаг хугацаа орон зайг туулан танд хур,ч баясал, гуниг ухаарлыг алиныг авчрахыг би таашгүй... Л.Балхжав