Гэр доторх ариун цэврийг сахих
- Гэрийн доторх хог, шороогоо цэвэрлэж, цэвэр цэмцгэр орчинд амьдарч байя
- Угаалтуураа өдөр тутам угааж, цэвэрлэж заншъя
- Гадны гутлаа гэртээ орж ирээд сольж, гэрийн шаахай өмсөж байя. Гараа бохирдох бүрд савандаж угааж заншицгаая
- Бие засах газар, бохирын цооногийг гадна талаас нь битүүлж, ариутгал, халдваргүйтгэл хийлгэн ялаа батгана өсөж үржихээс сэргийлээрэй
- Хур хог үүсгэлгүйгээр хогоо тогтмол ачуулж, гудамж талбайд ил задгай хог хаяхгүй, бохир усаа асгахгүй байцгаая