m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 00:46
1301
Хүүхдийн чих өвдвөл яах вэ

Тав хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтаа тохиолдоно. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой.Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж их бахирдаг, халуурдаг, харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ. Эхчүүдийн хийх гол юм нь хүүхдийнхээ чихний булгийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх, хуурайшуулах аргыг сурах ёстой.Түүнчлэн хүүхдийн чих өвдсөн тохиолдолд эмчийн заасан эмчилгээг бүрэн хийж тав хоногийн дараа эмчдээ дахин үзүүлнэ.Эмчилгээ дутуу хийснээс чихний өвчин архагшдаг. Чихнээс булаг гоожоод 14 хоногоос удсан бол чихний архаг халдвар гэж үзэх бөгөөд цаашид хүүхдийн сонсгол сулрах аюултай.Хүүхдийн чихэнд чихээс хийхдээ ус шингээдэг цэвэр, хөвөн материал буюу нягт зөөлөн цаасан эдээр чихээс хий. Ямар нэг наалдамхай эд буюу хэврэг цаасан эд чихэнд задарч бутрах тул хэрэглэж болохгүй.
Хүүхдийн чихэнд чихээсийг нортол нь байлгана.Нойтон чихээсийг сугалж аваад оронд нь шинийг хийнэ.