Өмнөд Африкийн паралимпийн тамирчин Оскар Писториус нэр алдрын оргилд хүрсэн ч буцаан алдсан юм. Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард буюу Валентиний баяраар найз бүсгүй Рева Стенкампыг угаалгын өрөөнд байхад нь хэд хэдэн удаа буудан хөнөөсөн. Тэрбээр шүүх хурлын үеэр уйлж, тавгүйтэн түүнийг санаатай хөнөөгөөгүй, урилгагүй зочин ирсэн гэж бодоод буудсан хэмээн мэдүүлж байсан.
Оскар Писториусын шүүх хурал өчигдөр болж, тэрбээр шүүх хурлийн танхимаас шууд шорон руу явсан байна. Түүнийг Преториа дахь Кгоси Мамбуру шоронд аваачсан гэнэ. Шүүгч Масипа түүнд таван жилийн хорих ял өгчээ. Прокуророос түүнд хамгийн багадаа арван жил өгнө хэмээж байсан ч түүнд ийнхүү таван жил өгсөн нь шударга бус байгааг ажиглагчдын зүгээс үзэж байна. Шүүгч Масипа мөн түүний өмнө нь ресторанд буу гарган буудаж байсан хэрэгт гурван жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Оскар Писториус тухайн үед буу гарган буудсан боловч хэн нэгнийг гэмтээгээгүй аж.
Хохирогч Рева Стенкампын гэр бүлийнхэн түүнийг хоригдож байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн боловч тэр давж заалдан, ялыг дахин хөнгөрүүлэх байх хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Оскар Писториус шүүхээс шорон руу явлаа
Түүний шүүгч Масипа
Оскар Писториуст таван жилийн хорих ял өгчээ
Оскар Писториус, Рева Стенкамп нар өмнө нь
Г.Төгөлдөр