m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 08:45
65
Хоёр минутад цэнэглэдэг баттерей зохион бүтээжээ

Сингапурын судлаачид хоёр минутад цэнэглэгддэг баттерей зохион бүтээжээ. Тодруулбал, хоёр минутад баттерейн 70 хувийг цэнэглэдэг аж. Энэхүү баттерейг хамгийн багадаа 20 жил хэрэглэж болох гэнэ. Үүнийг хэрэглээнд нэвтрүүлснээр ухаалаг гар утас болон баттерейгаар ажилладаг хэрэгсэлд хувьсгал гарна гэж үзэж байна.

Сингапурын судлаачид хоёр минутад цэнэглэгддэг баттерей зохион бүтээжээ

Литий-ион баттерейг шинэчлэн титанийн давхар ислээр шинэ гел хийж уг баттерейг хийсэн бөгөөд автомашины баттерейг цэнэглэхэд арван таваас бага минутыг зарцуулах ажээ. Уг баттерейг зах зээлд гаргаснаар 2016 он гэхэд 23.4 тэрбум ам.долларын ашигтай ажиллана гэсэн тооцоог гаргажээ.

Г.Төгөлдөр