m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.22 08:49
951
Дэлхийн хамгийн эртний хотууд цуврал-1: Иерихон хот

Эртний овог аймгуудын суурьшсан цаг хугацааг шинжлэх ухаанаар тогтоох хэцүү ч гэлээ эрдэмтдийн баг дэлхий дээрх хамгийн эртний хотуудыг илрүүлжээ.

Иерихон хот, 5000 жилийн өмнө

Иерихон хотын түүх анхны хүмүүсийн ул мөр олдсоноос хойш буюу МЭӨ IX мянгатаас эхлэлтэй аж. Иерихон хот нь Иерусалимаас 30 км зайд оршдог юм. Эртний хотын ханан дээрх бичээснүүд Библийн номонд олонтой гардаг гэнэ. Ханан дээрх эртний бичээснүүдийг нүдээрээ харахыг хүссэн олон зуун жуулчин Иерихон хотыг жил бүр зорин ирдэг нь хотод шашны алдар нэр авчирсан түүхтэй.

Зарим археологичид Иерихон хотыг дэлхий дээрх хамгийн эртний хотоор тооцдог агаад хүн төрөлхтөн үүсэж бий болсноос хойш 6000 жилийн настай гэж үздэг байна. Хотод ирсэн жуулчдыг “Дэлхий хамгийн эртний хот” гэх хавтан дээрх бичээс угтан авах ба хотын бүхий л дизайн таныг сэтгэл дундуур буцаахгүйг оршин суугчид амлаж байна. Үүнээс гадна энэхүү хот нь далайн төвшнөөс доош 200 гаруй метрийн оршдог нь түүнийг дэлхий дээрх хамгийн намхан хот болгож байгаа юм.