m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 02:43
61
Өвөрхангай- Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай хангагджээ

Хөдөө  аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор өнгөрөгч  наймдугаар сард аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан ажиллажээ.

 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл 89 хувьтай хангагдсан хэмээн аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас мэдээлсэн байна.

2014-2015 онд аймгийн 15364 өрх, 9538 хот айлын 4096498 толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажил хийгдэж, нийт багийн 95 хувь, малчин өрхийн 94 хувь нь өвөлжилтийн бэлтгэлээ хангаж дуусчээ. 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад аймгийн хэмжээнд малчдын хүчээр 35827 тн хадлан, 6300 тн гар тэжээл бэлтгэж, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэлт сумдын хэмжээнд 917 тн хадлан, аймгийн нөөцөд бэлтгэх ёстой 320 тн хадланг бэлтгэсэн байна. Мөн аймгийн хэмжээнд 1525 тн ногоон тэжээл, 2257 тн үйлдвэрийн тэжээл үйлдвэрлэжээ. 

Зарим сумдын бэлчээрийн даац, багтаамжаас шалтгаалан аймаг дундын отрын бүс нутаг болох Булган аймгийн Чилэнгийн бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 10 мянган толгой малыг Бүрд, Баян-Өндөр, Есөнзүйл сумдын малыг оторлуулахаар гэрээ хийжээ. Харин өөрийн аймгийн нутагт бусад суманд 678 өрхийн 2155550 толгой мал өвөлжих юм байна.