- Өдөр болгон биеийн тамирын дасгал 30 минутын хугацаагаар хий. Үүнд биеийн суналт, хүч бялдарын дасгал, огцом бус энгийн хөдөлгөөн багтана.
- Тамхи бүү тат. Тамхи татдаг хүмүүсээс хол бай.
- Согтууруулах ундааны төрлийн зүйлс бүү хэрэглэ. Гэхдээ улаан дарс эрүүл мэндэд сайн.
- Тохиромжтой зөв хоолло. Гурван цагаан хор болох тос, чихэр, давс бага хэрэглэх.
- Өдөрт 8-аас багагүй аяга шингэн ууж бай. Хамгийн сайн шингэн нь ус юм.
- Самрыг бага хэмжээгээр хэрэглэж бай.
- Өдөр тутмын хоолондоо загасны мах хэрэглэж бай. Дор хаяж 7 хоногт хоёр удаа.
- Хангалттай кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл яс сийрэгжилтээс сэргийлнэ.
- Биеийн жингээ тогтвортой байлга.
- Шаардлагатай витаминыг тогтмол хэрэглэж бай.
- 40-өөс дээш насныхан аспиринийг бага тунгаар тогтмол хэрэглэж байх нь зүрхний шигдээс болон хорт хавдраас сэргийлнэ.
- Оройтсон хойно нь амаа барихгүйн тулд тогтмол эмнэлгийн үзлэгт хамрагдаж бай.
- Шүднийхээ эрүүл мэндийг хамгаал.
- Болзошгүй гэнэтийн осол гэмтэл бэртэлтээс байнга болгоомжилж бай.
- Оюуны дасгалыг байнга хийж бай.
- Нийгмийн харилцаанд оролцож бай.
- Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэ. Гэр бүлийн хүрээнд тогтмол бэлгийн харилцаанд ордог хүмүүс нь өөрийгөө илүү залуугаар төсөөлдөг.
- Ямарваа нэгэн зүйлийг өөдрөгөөр хүлээж авч бай.
- Санхүүгийн төлөвлөлтийг зөв хийж сур. Амьдрал чинь дуусаагүй байхад мөнгөө бүү дуусга. Залуу байх үеэсээ зөв газар хөрөнгө оруулалт хий. Өөрийнхөө үр хүүхэддээ өв үлдээхийг хичээ.
Эдгээр энгийн хэрнээ таны амьдралд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйлсийг дагаж мөрдөөрэй. Амьдрах сайхан. Гэхдээ эрүүл энх амьдрах хамгийн сайхан.