m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.23 06:35
270
Өндөгний ороомог

ОРЦ: 1 таваг

  1. Өндөг - 3-5ш
  2. Давс - 1-2 чимх
  3. Ургамлын тос - 2 х/х

Хийх арга:

Хайруулын таваг

Хайруулын тавгаа дөрвөлжин, ёроолдоо наалдахааргүйгээсээ сонгон авч хэрэглээрэй.

1

Өндөгөө хагалж шарыг цагаантай нь хольж давсаа хийн задартал нь сайтар хутгана. 

2

Ургамлын тосоо жижиг тавганд хийж ахуйн салфетка ашиглан тосоо шингээж авна. Шингээж авсан тостой цаасан алчуураараа Халаасан хайруулын тавгаа тосолно.

3

Хайруулын тавгаа хэт өндөр хэмд халааж болохгүйг анхаараарай.

4

Тослож халаасан хайруулын тавгандаа өндөгөө нимгэхэн тарааж хийж өгнө.

5

Өндөг биежиж шарагдаад эхэлмэгц тавагныхаа нэг талаас нь эхлэн ороож эхэлнэ.

6

Ороосон өндөгөө нэг талруугаа хуйлж аваачаад ногоо талаас нь дахин өндөгөө хийж үргэлжлүүлэн орооно.

7

Ийнхүү дээрх үйлдлийг ороомгоо хангалттай ороож дууслаа гэх хүртлээ давтан хийж гүйцэтгэнэ.

8

Өндөгөндөө ногоон сонгино, улаан ногоон чинжүү зэргийг маш жижгээр жижиглэн хэрчиж хийж  хольж шарвал үзэмжтэй, харахад идэх дур хүслийг нэмэгдүүлдэг.

9

Эцэст нь өндөгөө хөрөхөөс нь өмнө хулсан ороомогний мод ашиглан зөөлөн шахаж өгнө. Энэ нь ороомгийг зүсэж идэхэд хялбар, тарж унахаас сэргийлсэн үйлдэл юм.

10