Ухаантай болох шилдэг арван арга
- Өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэйгээ тогло: 1883 онд анх шатрын шилдэг үндсэн дүрмээр сонгож байсан энэхүү аргыг та универсал болгон амьдралдаа хэрэгжүүлж хэвшээрэй.
- Байнга секс хий: Энэ нь таныг ухаантай эмэгтэй болгох хамгийн энгийн бөгөөд тааламжтай арга юм. Учир нь секс хийж байх үед эмэгтэй хүний биед хамгийн хурдан, хурц сэтгэхэд тустай оксотоцин хэмээн гормон ялгардаг нь тогтоогджээ. Магадгүй та чухал гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө секс хийж байвал амжилт олох ч юм билүү?
- Аливаад тайван хандаж сур: Асуудлыг шийдэхдээ тайван ханддаг хүн нас ахисан ч үеийнхээ хөгшчүүлээс илүү сийрэг ухаантай байдаг гэж эрдэмтэд нотолжээ.
- Хүнтэй их харьц: Хэрэв хэн нэгэн таныг “чалчаа” гэж хэлбэл урмын үг мэтээр хүлээж ав. Америкийн Мичиганы Их Сургуулийн эрдэмтэд хүн чалчих тусам түүний оюун ухааны үзүүлэлтүүд нь дээд түвшинд хүрч, ой тогтоолт нь сайжирдаг гэжээ.
- Илүү ид: Зөв, бүрэн хоололт нь тархи сайн ажиллахын үндэс. Шоколад, самар, байцаа зэргийг түлхүү идсэнээр “ухааждаг” гэнэ. Гол нь эдгээр “ухааны аминдэмүүд”-ийг нэг дор хамтад нь хольж идэж болохгүй.
- Илүү унт: Дутуу нойртой явах нь оюуны хоцрогдолд хүргэдэг. Хэдэн өдөр дараалан орой унтаж, эрт боссон таны тархи согтуу хүний тархинаас муу ажилладаг.
- Иод агуулсан бүтээгдэхүүн хэрэглэ: Иод агуулсан хүнсний бүтээгдэхүүн нь ой тогтоолт, анхаарлын түвшинг дээшлүүлж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна.
- Үгийн сүлжээ таа: Булчинг хөгжүүлж болдог шиг үгийн сүлжээ, толгой эргүүлсэн хүнд бодлого, оньсого тааснаар та хүчирхэг тархитай болж чадна.
- Хүүхэд төрүүл: Жирэмсний үед болон хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүний биед санах ойг идэвхжүүлдэг гормон их хэмжээгээр ялгардаг гэнэ. Учир нь нялх хүүхдийг асрах нь 10 ажилтантай баг удирдахаас ч хэцүү.
- Танин мэдэхүйн нэвтрүүлэг үзэж бай: “Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлэгтэй төстэй танин мэдэхүйн нэвтрүүлгийг цэнхэр дэлгэцийнхээ өмнө 20-30 минут саатан үзсэнээрээ та нэвтэрхий толиноос хайж байсан олон арван асуултынхаа хариуг авч чадна. Харин нэг сар тасралтгүй үзсэнээр 30 хувь илүү ухаажих боломжтой.