m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 06:42
200
Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ.  Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэрбээр “Хөгжимд дурлаж, хөгжим дунд хөглөгдөж амьдардаг миний хувьд дуулах бол сэтгэлийн минь илэрхийлэл юм. Түүнээс болсон болоогүй олон дуу клип хийж нэр нүүр ашиг орлого олох миний зорилго биш юм шүү. Тиймээс би найз нөхөд, ойр дотныхон, намайг сонсож дэмждэг цөөхөн дэмжигчдийн хүрээнд зориулсан амьд тоглолт хийх юм. Зүгээр нэгэн оройг хөгжилтэй өнгөрөөе гэж шийдсэн юм шүү” хэмээн постолжээ.

Түүний тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болно. Тоглолтондоо шинэ уран бүтээлээсээ гадна  сонсогч, фэнүүдийнхээ дуртай дуунуудаар бэлэг барих бөгөөд саяхан альтернатив дуучин Туултай хамтран нэгэн шинэ дуугаа бичүүлсэн байна.