Нийслэл хот байгууллагдсаны 375 жилийн ойд зориулан "Хүүхдийн Урлан Бүтээх Төв"-ийн багш, сурагчдын хамтарсан "Урлахуйн гайхамшиг" үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран Зургийн галерейд боллоо. Энд уран зураг, хүүхэлдэйн бэлэг дурсгал, сийлбэр, баримал, сүрлэн наамал, арьсан урлал зэрэг олон сайхан бүтээлүүдийг сонирхон үзэх боломжтой юм. Уг үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үнэ төлбөргүй үзүүлэх аж.