m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.24 08:48
679
Хуучин номын худалдаачид шинэ байртай боллоо

Номын ертөнцөөр иргэдийг аялуулж оюун сэтгэхүйг нь гэгээрүүлдэг номын худаалдаачид  шинэ худалдааны төвтэй боллоо. Багшийн дээд хавиар хуучин ном борлуулдаг хүмүүс ийнхүү өвлийн хүйтэнд ажирахгүй худалдаа хийх байртай боллоо. Шинэ номын худалдааны төв Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хуучнаар Багшийн дээдийн зүүн талд буюу Сэлбийн гүүрний хажууд баригдан өнөөдөр ашиглалтанд орж байгаа юм.

Тус худалдааны төвд хуучин ном худалдаалдаг 50 гаруй түрээслэгчид үйл ажиллагаагаа явуулах юм байна. Дотроо бие засах өрөөтэй, цэвэр бохир усны системд холбогдсон, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, паараар халдаг үүдний хэсэгтээ хөшгөн халаалттай  байхаар барьжээ. Түүнчлэн номын худалдааны төвийн гадна талд номын ерөнцийг харуулсан зураг зурж,  явган хүний зам тавин, хогийн сав,  сандал байршуулсан байна.

Ном худалдаалдаг 50 гаруй түрээслэгчид үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Нийслэлийн засаг даргын захирамжаар, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж цахилгааныг  нь эрчим хүчний зардал хэмнэдэг, орчин үеийн технологийг ашиглан барилгын барьсан байна. Ингэснээр худалдаа эрхэлж буй иргэд  түрээсийн төлбөр төлөхгүй зөвхөн ашиглалтын зардлаа л өгөх аж.

Худалдаа эрхэлж буй иргэд  түрээсийн төлбөр төлөхгүй зөвхөн ашиглалтын зардлаа л өгөх аж.