Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарын “Хас энтертаймент” студи “Аюултай харилцаа” нэртэй мистик, триллер чиглэлийн цоо шинэ уран сайхны кино бүтээж байна. Уг киноны гол агуулга нь “ Хүн нэгэнт гэр бүл зохиосон бол нэг нэгэндээ үнэнч байж, гэр бүлээс гадуурх харилцааг зугаа цэнгэл мэт хөнгөн хүлээн авдаг хүмүүст нэгийг бодогдуулахыг хүсчээ. Хэрэв чи хэн нэгний зүрх сэтгэлээр наадаад өнгөрчихнө гэж бодсон бол тэр нь өөрөө асар том алдаа байж болох юм шүү. Зугаа цэнгэл гэж бодсон нэг удаагийн алдааны хариуд өөрийнх нь амьдралд нөхөж баршгүй гарз хохирол ч тохиолдож болно” гэдгийг харуулах аж.
Киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Отгонцэцэг, А-Саppella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, СТА С.Ариунбямба, залуу жүжигчин Х.Баярмаа, П.Шүүдэрцэцэг нар тоглож байгаа юм байна.