m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.26 12:36
80
“Хөгжилд хөтлөгч хүч” хөшөө босголоо

Энэ онд Статистикийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс Хөгжилд хөтлөгч хүч нэртэй хөшөө бүтээжээ.

Хөшөөний нээлтэд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, аймгийн Засаг даргын орлогч Д.Нацагдорж зэрэг албаны хүмүүс оролцож, нээлтийн туузыг хайчилсан юм. Тус аймгийн Статистикийн хэлтсийн хувьд тус ойгоо угтан оны эхнээс эхлэн олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсээс Хөгжилд хөтлөгч хүч нэртэй хөшөө бүтээжээ.

Тухайлбал байгаль орчинд ээлтэй байх үүднээс ойн зурвас байгуулан ажиллаж, түүнчлэн байгууллагын ил тод байдлыг ханган гаргадаг сар бүрийн мэдээллээ чанаржуулан баяжуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс орон нутгийн телевизүүдтэй хамтран нийгэм, эдийн засгийн мэдээллийг хүргэдэг болсон байна. Мөн энэхүү хөшөөг тус хэлтсийн ажилтнууд болоод сумдын Засаг дарга нар, орон нутгийн удирдлагын дэмжлэгтэйгээр бүтээжээ.