m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 02:53
517
Ногоотой банш

ОРЦ: Гурил  -500гр

Бууцай -  30гр

Маx -300гр  /загас,таxиа,үxэрийн аль нь ч болно /

Сонгино  - 1/2 /100гр орчим /

Өндөг - 2ш

Эхлээд луувангийн шүүс,бууцайн нухашаа бэлдэнэ. Луувангаа жижиг нүхтэй үрүүрээр үрээд шүүсийг нь шахаж аваарай. Харин бууцайгаа блендэрээр бэлдэнэ. Махаа ч мөн адил. Сонгиноо жижиглээд бага зэрэгийн оливийн тос  / ургамалын тос ч болно / хийж халаасан хайруулын тавгандаа нэг минут орчим хуурна.

Гурилаа хоёр хэсэг хуваагаад нэг хэсэгт нь бууцайн нухаш, өндөг нөгөөд нь луувангийн шүүс, өндөгөө хийгээд баншны гурилаа зуурч, эвлүүлж бэлдэнэ. Хэсэг хугацаанд амраасан хоёр өнгийн гурил бэлэн боллоо.