m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.10.27 04:50
255
УИХ-ын гишүүн Д.Арвин Хэнтий аймагт ажиллав

УИХ-ын гишүүн Д.Арвин өнгөрсөн амралтын өдрүүдэд /2014.10.25-10.26/ Хэнтий аймгийн Баян-Адрага суманд ажиллаад ирлээ. Тэрбээр Хэнтий аймгаас УИХ-д гурван удаа сонгогдсон бөгөөд өвөг дээдсийнхээ өлгий нутагт байгуулсан Монголын их хатдын өргөөндөө очиж хүндэтгэл үзүүлэв.

УИХ-ын гишүүн Д.Арвины санаачилгаар Баян-Адрагачууд жил бүр Монгол төрийн үе үеийн түүхийг бүтээлцсэн их хатдад жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил гурав дахь удаагаа гал тахилаа.

Энэхүү нутагт Монголын сүүлчийн хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын хатан Ц.Дондогдулам, Н.Гэнэнпэл нар төрж өссөн бөгөөд Монгол төрийн цэцэн билэгт их хатдын хүндэтгэлийн өргөөнөө Хэнтий аймгийн Да лам нар морилон ирж  өргөөнд буй Цагаан Дарь-Эх, Ногоон Дарь-Эх бурханыг аравнайлж мандал өргөн, буян хишиг арвижуулах даллага авахуулав.

Их хатдын хүндэтгэлийн өргөөнд багц таван сумны бөх батыг балчир хөвгүүддээ ухааруулсан Алангуа хатан, эзэн богд Чингис хааны эх Өүлэн хатан, агуу төрийн долоон эрдэнийн нэг Бөртэ хатан, хан хөвгүүн Тулуйн цурамт хатан Сорхагтан бэх, Өгөөдэй хааны дараа Монголын төрийн таван жил залсан Даргөн хатан нарын арван хатан байх аж. Тэдний дотор Мандухай сэцэн хатан, Өндөр гэгээний ээж Ханджамц, Галдан бошготын хатан Ану болон Богд хааны соёрхолт хатан Дондогдулам, Н.Гэнэнпэл нар мөн багтаж байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Арвин багийн төвийн өргөтгөлийн нээлт хийж буй Баян-Адрага сумын Жаргалант багийн иргэдтэй мөн уулзлаа.

УИХ-ын гишүүн Д.Арвин хэлсэн үгэндээ “Жаргалант багийн төвд өргөтгөл хийгдэж нутгийн иргэд багийн эмчийн тусламжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах болсонд баяртай байна.”Баян-Адрагачууд бид гурав дахь жилээ дарааллан галын тахилгаа амжилттай сайхан хийлээ. Монголчууд эрт үеэс гал тахих үйлийг хийсээр ирсэн ч өдгөө энэ уламжлал мартагдсан.Тиймээс ирэх жилийн галын тахилгад Жаргалант багийн иргэд та бүхнийг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна” гэв.

Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын гурван багийн төвд өргөтгөлийн ажил хийгдэх ёстойгоос Жаргалант багийн төв ийнхүү ашиглалтад орж байна