Монголын хамгийн анхны underground hip hop хамтлаг “Татар” байгуулагдаад аль хэдийнээ арван жилийг үджээ. Заяа, Мөөгий, Жагаа нар өнгөрсөн хугацаанд “Татар”, “Second album”, “Ганцаараа”, “Freedom”, “Нөлөөллөөс дээгүүрт” зэрэг цомгоороо өөрсдийн хүрээлэл, сонсогчийг бий болгож чадсан авьяаслаг залуус. Үе, үеийн сонсогчдын анхаарлыг татсаар ирсэн залуус сүүлийн үед нэг л чимээгүй байна. Тэд шинэ оноос өмнөхөн “Аав, ээж, би” нэртэй дуу гаргах бөгөөд энэ нь “Татар” хамтлагийн хамгийн сүүлчийн дуу болох юм байна. Хамтлагийн ахлагч Заяа одоогоор АНУ-д яваа ба “Улс төрд шинэ манлайлагч” төсөлд оролцож яваа Мөөгий энэ талаар ам алдсан юм. Юутай ч “татар” хамтлаг тарж магадгүй болсон бололтой.